
Real-time strategy жанрын тоглоомонд дурладаг залуус та бүхэнд "Naval War: Arctic Circle" тоглоомыг санал болгоё. Дэлхий дахинд ноёрхох эрх мэдэл, хүч чадлын төлөөнөө тэнгисийн болон агаарын хүчээр дайсагнагч талтай тулалдах тус тоглоом нь Нэгдсэн Вант улс, Герман, АНУ, ОХУ, Скандинавын орнууд болон бусад орнуудын жинхэнэ анги нэгжүүдийг агуулжээ. Тоглоомонд дүрслэгдэх дайн тулаан Умард Америк болон Хойд Америкийн умард эргийн дагуух Northwest Passage усан зам хүрэх бүх замууд болох Норвеги, Британий эрэг, Исланд, Гринландын дагууд өрнөнө.